<iframe src=”https://uploads.knightlab.com/storymapjs/afe9f4cefc81164e51810b0df90df7cb/aian-zamyn-temdeglel/index.html" frameborder=”0" width=”100%” height=”800"></iframe>
Зуны сар зургаа биш учир аялал,амралт зугаалга гаарсаар энэ жил дотоодын аялал жуулчлал өмнөх өмнөх жилийнхээс нэмэгдсэн нь лавтай. Энэ зуны хувьд Төв-Булган-Эрдэнэт аймгийн чиглэлд аяны жолоо заллаа
Хэл, хил,мал гуравтайгаа хэн баян Монгол баян гэдэг. Хэн хэлснийг мэдэхгүй ч одоо цагт энэ үг утгаа алдахад хүрээд байх шиг харагдаж байна. Би судлаач биш, мэргэжилтэн ч биш гэхдээ миний хүрэлцдэг орчин нуран унаж байгааг харсаар байгаа жирийн нэгэн оюутан.
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдрах юмсан гэдэг хөдөө маань иймэрхүү болсон аж.
Төв аймаг. Өнжүүл сум. Булангай баг. Улаанбаатараас 140 гаруй км
Сумын төвд нь тог тасраад 10 гаруй хоносон. Дугуй засвар, нийтийн үйлчилгээний онгорхой газар нэг ч байхгүй. Шатахуун түгээгүүр нь сумандаа ганцхан. Карт уншихгүй. Хотын ханшнаас бараг 200–300төгрөг илүү үнэтэй. Угтаа аймгаасаа хэдхэн зуун км газар шүү дээ. Хүнсний дэлгүүр ч ховорхон. 21зууны хаа нэгтээ гээгдээд үлдчихсэн мэт харанхуй.
Булангай баг бороо үзэлгүй зуныг дуусгаж байгаа нь энэ. Тэнд харагдах нь -дээхэн үед бригадын төв байсан нурж халцарсан хэдхэн буурь, хоосон шахуу хүнсний дэлгүүр, улаан шороо, ангамал тал, мөн тэндхийн хамгийн үнэтэй, “царайлаг” хоёр цагаан суварга. Хөгшид бороо оролгүй удсаныг нутгийн хайрхан бузартсантай холбон тайлбарлана. Үнэхээр ч тийм юм уугэмээр- хөхрөх борооны үүл биднийг хараад л цааш арилна.
Угтаа энэ баг хамгийн олон оршин суугчидтай. Харин одоо 10гаранхан айлын эмгэд, өвгөд л үлдсэн. Малчид оторлож нүүсээр аймгаас аймагт ад зэд үзэгдэн хэдэн малаа ногооны толгой амсуулахаар хаа сайгүй “тэнүүчилсэн”. Бэлчээрийн ямар ч зохицуулалтгүй атлаа аймгийн захиргаанаас отрын айлуудыг элдэвлэж хөөнө. Буцъя гэвч нутаг зуншлагагүй, явъя гэвч газаргүй. Намар дөххөөр оюутан сурагчдыг байр, сургууль толгой өвтгөсөн асуудлууд элбэг…. наашаа ч үгүй цаашаа ч үгүй малчдын амьдрал. Үнэхээр ихэнх нь шүү. \Өмнөх хоногийн мэдээгээр энэ зун төв аймгуудын нутгаар 2сая мал зуссан\
эндхийн бас нэгэн ярьвигтай зүйл ундны усны асуудал. Хэрэв та бүхэн Д.Цоодол гуан “Тэнэг” дуулийг мэдэх бол “ Гангын халуун наранд алдуул мал усалж, Гар нь нэл цэврүү хөлсөө урсган зогсоход.. гэдэг мөр яахын аргагүй санаанд бууна. \Цоодол гуа, Б.Лхагвасүрэн энэ нутгийнх\
Айлууд өөр өөрсдийн ховоогоор л ус татна. Алдуул, гүйсэн адуу мал, унага тугал дэмий л ирж хоосон онгоц шөргөөнө. Хэн, хэзээ, хаанаас ирж ус амсуулахыг үл мэднэ.
Зоргол хайрханы архан талд нутгийн ардын тахин шүтдэг морьны хөшөө. Яг л уруудаж байгаа морь байгаа биз? гэсээр биднийг авчирлаа.
Морь нь ч морь л юм. Гэхдээ тойруулсан идээ будаа, зүүсэн хадаг яндар нь ямар утга учиртайг ойлгосонгүй. Ихэнхдээ уяач нар ирж тойглодог гэнэ. Идээ будаа, арц хүж , арвай буудай энэ тэрүүгээр… таваг зассан эрхэм уяачдаас ядаж ганц нь ч болтугай айраг түрүү амссан болоосой гэж чин сэтгэлээсэээ хүснэ.
эцэст нь- хана холбож гэрээ бариад, хонины араас харуулдаж суух амьдрал тийм ч амар биш юм байна. Ихэнх малчид 30–40 насны залуу хүмүүс. Хөгшин аав ээжийнхээ гарыг амрааж малыг нь нэр дээрээ авч төдөлгүй л мянгат цол хүртсэн эрхмүүд гэнэ. мэдээж ур чадвар, туршлага,амьдралыг нь дарах гэсэнгүй. Тэд ч гэсэн эмч,багш, цагдаа болохыг хүссэн байх. Хүссэн юм хүзүүгээр нь ороох биш. нэгэнт шийдсэн малын хөлийн зам амаргүй байгааг тэд өгүүлнэ. Ноос ноолуур , идээ цагаа үнэ хүрэхээ больсон. Махны ченжүүдийн гарт малаа хямд өгөхөөс өөр аргагүй. Улсаас нийгмийн халамж, анхаарал гэдэг зүйл үгүй. Банкны хүү-гээс хүүний оронд хэдэн малаа урдаа барих уу ардаа барих уу гэдэг амьдрал. Өвөлдөө зуд турхан, зуны дэлгэр цагт ган гачиг бэлчээрийн хомсдол… 70сая малтай гэхдээ өлсгөлөн, хямрал тулаад ирсэн. 90гаруй их дээд сургуультай гэлээ ч боловсролын хөгжил гэдэг нэр алга болсон. 1 сая 566 мянган км2 уудам нутагтай гэлээ ч бэлчээрийн хомсдол, хотжилт бөөгнөрөл гол асуудал. мэдэхгүй юм даа би шийдвэр гаргах түвшнийх биш гэхдээ хохирол сүйрлийг амсдаг төрлийн хэсэг. Монгол мал монгол малчин гэдэг нэр томьёо, дүр зураг сүйрч устахад дөхсөнийг мэдэрсэн зуны гунигтай өдрүүл байлаа. ай лайфаа гэж..